Украины Ерөнхийлөгч: Оросын нэг ч цэрэг буцаж байгааг нүдээр хараагүй байна

Дэлхий дахинд
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
10
legacy:249664037_216708910432595_5608105163385717281_n copy-2.jpg

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Оросууд Украины ойролцоох хилийн бүсээс цэргийнхээ зарим хэсгийг татаж байна гэсэн мэдээлэлд анхны хариугаа өглөө.

Украины баруун хэсэгт байрлах цэргийн сургуулилтын талбайд сэтгүүлчид өгсөн ярилцлагын үеэр ноён Зеленский "Оросын нэг ч цэрэг буцаж байгааг нүдээр хараагүй байна" гэж хэлсэн байна.

Ерөнхийлөгч Владимир Зеленскийгийн өмнө Украины Гадаад хэргийн сайд Оросууд цэргээ эргүүлэн татахыг нүдээр үзэж байж л итгэнэ гэж мэдэгдээд байсан билээ.