Хөгжлийн банкны удирдлагуудыг цагдан хорих эсэхийг шийдэх шүүх хурал өнөөдөр болно

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:hugjliin bank/272770631_478015450432750_1242584878795821951_n.jpg

Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудалтай холбогдсон нэр бүхий удирдлагуудыг цагдан хорих эсэхийг шийдэх шүүх хурал өнөөдөр /2022.02.18/ болно. Тодруулбал, Хөгжлийн банкны удирдлагаар ажиллаж байсан Н.Мөнхбат, ТУЗ-ийн дарга асан Б.Шинэбаатар, тэргүүн дэд захирал асан Ч.Энхбат, Хөгжлийн банкны Дэд захирал Ч.Мөнхбаяр болон тус банкны гүйцэтгэх захирлын Ажлын албаны дарга асан Д.Дэлгэрсайхан, Б.Батбаяр нарыг цагдан хорих хүсэлт иржээ. Шүүх хурал Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхэд болохоор товлогджээ.