ТЕГ: Ч.Мөнхбаяр нь гадаадын тусгай байгууллагаас санхүүжилт авч үүрэг даалгаврыг биелүүлж ирсэн нь тогтоогдсон

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
80
legacy:10.23/273513657_499249531614982_6794118350577481742_n.jpg

“Монгол хүн Монгол хүндээ тусалъя” ТББ-ын тэргүүн Ч.Мөнхбаярыг өчигдөр ТЕГ-аас дайчлан баривчилж, гэрт нь нэгжлэг хийсэн талаар мэдээлэл цацагдсан. Тэгвэл тус мэдээлэлтэй холбогдуулан ТЕГ-аас мэдээлэл хийж байна.

Энэ үеэр ТЕГ-ын олон нийттэй харилцах албаны хэвлэлийн төлөөлөгч н.Өгөөмөр "Монгол Улсын иргэн Ч.Мөнхбаяр гадаадын тагнуулын байгууллагын үүрэг даалгавар, санхүүжилтээр үйл ажиллагаанд хууль бусаар хамтран ажилласан гэх нөхцөл байдал тогтоогдсон тул өчигдөр тагнуулын байгууллагын зүгээс хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд тухайн иргэний хууль бус үйл ажиллагаа таслан зогсоож, мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхлээд байна. Нэгжлэгийг прокурорын байгууллагын зөвшөөрөлтэй явуулсан болно.

Ч.Мөнхбаяр нь гадаадын тусгай алба байгууллагатай багагүй хугацаанд хамтарч, тэдгээрийн үүрэг даалгаврыг биелүүлж, мөнгөн урамшууллыг тогтмол авч байсан нь өчигдөр үйлдэл дээрээ баривчлагдсан. Түүний гэрт нэгжлэг хийхэд зохих хэмжээний вальют, баримт илэрснийг эд мөрийн баримтаар хураан аваад байна" гэлээ.

Хуваалцах:80

СЭТГЭГДЭЛ (8)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Ү
    Үнэн

    Тухайн үед Чимгээ нарыг сүртэйгээр баривчлан Зоригийн алсныг нотлох баримтууд байгаа гэж прокурор Эрдэнэбат сүржигнээд байсан чинь гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлсэн байсан. Нөгөө улсын нууц гэгдэх нотлох баримт нь тэгсэн чинь хэдэн өвгөнтийн архичдаар Чимгээ нар Зоригийн гадаа зогсож байсан гэж хэлүүлээд нотолгоо болгож, олон шатны шүүхээр түүнийгээ бариад л ял өгсөн байдаг. Ийм учраас нэг л ардчилсан орон юм бол улсын нууц энэ тэр гэж тэнэгтэхгүй хоёр талын байр суурийг харуулах ёстой. Үнэхээр гадаадын тагнуул бол хаанахын тагнуул гэдгийг бас л ил зарлах хэрэгтэй. Дээр МАН-ын дарга Цахилгааны хүү гадны тагнуул болж эх орноосоо урвсан гэгдэж ял авсан бол АН-ын Батчимэг Тайваний тагнуул гэгдэж туслах нь ял авсан. Тэгэхээр хоёр талын тайлбарыг үзэж байж үнэн худал нь тогтоогдоно.

  • З
    Зочин

    ЭНЭ МӨНХБАЯР ГЭГЧ БОЛ ЗАХЫН Л ТЭЖЭЭВЭР БЭЛТРЭГ. ЖИНХЭНЭ ТОМ ЦӨӨВӨР НЬ ЦАХИАГИЙН ХҮҮ МӨНӨӨС МӨН

  • З
    Зочин

    Элбэгдорж байгаа цагт монголчууд өөдийн бараа харахгүй

  • З
    Зочин

    Хамсаатнуудыг н барь өргөн сүлжээ багтай байгаа

  • З
    Зочин

    naadhii chini darga ni hentiin manaach baisan torrol teriig bas bariachee hyatadiin gar holnuud naad saaral baishnaar duuren bna gudamjind yavj bgaa jaraahagaar yah yum be akuluud nyamdorj hentiin manaach huu uhna ene teriig bugdiig bariachee

  • B
    batzorigt

    ehk bolson ornoosoo urwaj gadaadin tagnuuliin baiguulgiin gar hkul bolow shaltgaan baij taarna

  • B
    batzorigt

    ehk bolson ornoosoo urwaj gadaadin tagnuuliin baiguulgiin gar hkul bolow shaltgaan baij taarna

  • B
    batzorigt

    ehk bolson ornoosoo urwaj gadaadin tagnuuliin baiguulgiin gar hkul bolow shaltgaan baij taarna