НҮБ: Украинд үүсээд буй хурцадмал байдлыг намжаах цаг нь болсон

Дэлхий дахинд
Deegii
Унших: 1 мин
00
legacy:нүб/Antonio_Guterres_571_855-580x365.jpg

Мюнхений аюулгүй байдлын бага хурал өчигдөр буюу хоёрдугаар сарын 18-нд эхэллээ. Энэ оны бага хуралд 30 гаруй орны төр, засгийн тэргүүн нар, 100 сайд, олон улсын томоохон байгууллагуудын удирдлагууд оролцож байгаа юм.

Бага хурлын нээлтийн үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Украинд үүсээд буй нөхцөл байдлын талаар үг хэллээ. Тэрбээр " Европт хурцадмал байдал нэмэгдэж, цэргийн мөргөлдөөний талаарх таамаглал газар авч буйд миний бие маш их санаа зовниж байна. Хэрэв ийм зүйл болбол гамшиг нүүрлэх болно. Үүнийг шийдвэрлэхэд дипломат ажиллагаанаас өөр арга үгүй, шийдвэрлэхэд хүнд эсэхийг нь үл харгалзан бүх асуудлыг дипломат шугамаар шийдвэрлэн зохицуулах ёстой, одоо хурцадмал байдлыг намжаах цаг нь болсон” гэлээ.