Төгрөгийн хадгаламж 1.8 хувиар багасав

Хоосон
umaahan
Унших: 1 мин
00
legacy:Умаахан зураг/0223/unnamed-1.jpg

Төгрөгийн хадгаламж өнгөрсөн нэгдүгээр сарын эцэст 14.8 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 264.4 (1.8 хувь) тэрбум төгрөгөөр багаслаа.

Төгрөгийн хадгаламжийн 89.3 хувь (13.2 их наяд төгрөг) нь иргэдийн, 10.7 хувь (1.6 их наяд төгрөг) нь аж ахуйн нэгж, байгууллагынх болохыг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Харин валютын хадгаламж 4 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 59.1 (1.5 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн бол өмнөх оны мөн үеийнхээс 557.8 (12.2 хувь) тэрбум төгрөгөөр багасжээ.