БНСУ-ын ЗГ 5-11 насны хүүхдүүдийг дархлаажуулахаар боллоо

Дэлхий дахинд
Deegii
Унших: 1 мин
00
legacy:achaa teever/114096777_b2d2b0a0-8a87-431e-b9f9-65363664ecfd.jpg

БНСУ-ын засгийн газраас “Pfizer” компанийн “COVID-19”-ийн вакциныг 5-11 насны хүүхдүүдэд хийх зөвшөөрөл олгожээ.

Ингэхдээ “COVID-19”-ын вакцины эмнэлзүйн судалгаануудыг нарийвчлан судалан хоёр тунгийн аюулгүй байдал, үр дүнг үнэлэн тус шийдвэрт хүрчээ.

БНСУ-д 5-11 насны хүүхдүүдэд “COVID-19”-ийн вакцин хэрэглэх анхны зөвшөөрлийг олгож буй нь энэ юм. Тус вакцин нь 5-11 насны хүүхдүүдийг “COVID-19”-өөр халдварлахаас 90.7 хувиар сэргийлж буй үр дүн үзүүлсэн байна.

“Pfizer”-ын вакциныг дээрх насны хүүхдүүдэд хоёр тунгаар гурван долоо хоногийн зайтай тарих юм. Мөн 12-оос дээш насныханд тарьж байгаа тунгийн гуравны нэгтэй тэнцэх тунгаар буюу 10 микрограммаар дархлаажуулах юм.