Б.Ундармаа, А.Ариунболд нар “Капитал банк“-нд байршуулсан хадгаламж эзэмшигчдийн мөнгөөр 60 гаруй барилга, байгууламж барьсан нь тогтоогджээ

 Хууль эрх зүй
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин 41 сек
30
legacy:capital ariunbold/84845151 (1).jpg

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс С.Эрдэнэ, Б.Ундармаа, А.Ариунболд нарт холбогдох нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг “Капитал” банкинд байршуулсан үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй. Шалгалтын явцад тэд дараах үл хөдлөх хөрөнгүүдийг “Капитал банк” ХХК-д мөнгөн хөрөнгөө хадгалуулж байсан хадгаламж эзэмшигчдийн хөрөнгөөр барьж гүйцэтгүүлсэн нь тогтоогдсон байна.

Тодруулбал,

2220 ам метр талбай бүхий аялал жуулчлалын зориулалттай Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Залаатын амны 1, 1-1, 1-2, 1-3, 1-4, 1-5, 1-6, 1-7, 1-8, 1-9, 1-10 тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгө;

Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, Залаатын амны 1 дүгээр гудамжны 1/1, 1/2, 1/3,1/4, 1/5, 1/6, 1/7, 1/8, 1/9, 1/10, 1/11, 1/12, 1/13 тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгө;

21250 ам метр талбай бүхий үйлчилгээ, орон сууцны зориулалттай Намьянжүгийн гудамжны 11а тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгө;

5733 ам метр талбай бүхий үйлчилгээ, орон сууцны зориулалттай Намьянжүгийн гудамжны 11б тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгө;

5733 ам метр талбай бүхий үйлчилгээ, орон сууцны зориулалттай Намьянжүгийн 11в тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгө;

8886 ам метр талбай бүхий үйлчилгээний зориулалттай Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороон дахь “Централ парк таур” үл хөдлөх эд хөрөнгө;

5781 ам метр талбай бүхий үйлдвэр үйлчилгээний зориулалттай Төмөрчний гудамж дахь 9/5 тоот хаягт байшилтай үл хөдлөх эд хөрөнгө;

Зайсангийн аманд баригдаж буй “Зайсан хилл каунти” орон сууцны зориулалттай 13 блок хороолол буюу нэр бүхий гурван компанийн 61 үл хөдлөх эд хөрөнгийг барьсан аж.

Тиймээс АТГ-аас дээрх объектууд нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлүүлэхэд ач холбогдолтой хэмээн үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу холбогдох мэдээллийг Цагдаагийн ерөнхий газарт шалгуулахаар шилжүүлжээ. Засгийн газраас танилцуулсан дүнгээр “Капитал” банкны битүүмжлэн тогтоогдсон хөрөнгийн нийт үнэлгээ 118 тэрбум төгрөг болсон байна. Уг мөнгийг Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын санд шилжүүлэн өгөх ажлыг Засгийн газар ойрын хугацаанд хийж дуусгах юм гэж АТГ-аас мэдээлэв.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Ш
    Шудрага

    ӨӨр зувчуулж нуусан хөрөнгийг илрүүлж хурааж ав. Зээлийн барьцааг маш доогуур үнэлж барьцаалдаг учир зээлийн өр төлөгдөхгүй байна гэж байхгүй. Харин банкин дахь иргэд байгууллагын мөнгийг өөр тийш нв зувчуулж завшсанаас болж иргэд байгууллагыг хохироож төлбөрийн чадваргүй гэж зальдаж байна. Хэрэг хаагдсаны дараа луйварчид өинөх үеээсээ ч илүү баян чинээлэг үлдэнэ

  • Ү
    Үнэн

    Мөнгө алга болдоггүй гэж энэ. Компаниуд зээлсэн мөнгөө ямар нэг байдлаар хувиргасан, шилжүүлсэн, угаасан байгаа. Түүнийг нь замаар нь хайж олоод өрөө төлүүлэх ёстой. Зарим нь Хөгжлийн банкнаас зээлсэн мөнгөө АНУ-д хаус болгосон, алтны уурхайд оруулсан, үнэт эдлэл машин авсан, барилгад хөрөнгө оруулсан байгаа. Тэдгээрийг нь хурааж аваад өрөө төлүүлэх ёстой. Тэрнээс зээлсэн мөнгө алга болно гэж байхгүй. Хоёр чихнээс өөр авах юу ч байхгүй гэж гүрийх бий.

    • Я
      Яг

      Европоор баахан байшин авсаан наад хулгайч нар. Их хурлын дээрэмчин гишүүдийн болон гадаадад байгаа хөрөнгийг хурааж авах боломж бараг байхгүйдээ