АНЭУ-д гудамжинд амны хаалт зүүх журмыг цуцалжээ

Дэлхий дахинд
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:middle-eastern-shopping-couple-wearing-traditional-clothing-walking-along-street-dubai-united-arab-emirates-CUF19130.jpg

Ойрхи Дорнодын аялал жуулчлал, худалдааны төв гэгддэг Арабын Нэгдсэн Эмират Улсад гудамжинд амны хаалт зүүх, “COVID-19”-өөр халдварласан өвчтөнтэй ойр байсан хүмүүсийн заавал тусгаарлагдах журмыг цуцалжээ.

Мөн хоёрдугаар сарын 26-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн Онцгой байдал, гамшгийн уршгийг арилгах газрын шинэ удирдамжид "COVID-19"-ийн вакцинд бүрэн хамрагдсан жуулчдаас “PCR” шинжилгээ шаардахаа болино хэмээн тэмдэглэсэн байна.

Эдийн засаг, аялал жуулчлалын салбарын хувьд мөн хүн хоорондын зай барих журмыг цуцалсан ч битүү орчинд амны хаалт зүүх шаардлагыг үргэлжлүүлэн мөрдөх ажээ.

АНЭУ-д өдөрт шинээр илрэх халдварын тохиолдлын тоо нэгдүгээр сард 3000-д дөхөж байснаасаа хойш 600 орчимд хүрч буураад байна.