Бразил улс Украины дүрвэгсдэд зориулсан паспорт гаргахаар болжээ

Дэлхий дахинд
umaahan
Унших: 1 мин
00
legacy:Умаахан зураг/0228/-02012019-1546404792-2013986735-1988.jpg

Бразил улсын Ерөнхийлөгч Жаир Болсонаро Украины дүрвэгсдийг хүлээн авах "хүмүүнлэгийн паспорт" гаргах гэж байгаа талаараа мэдэгдэв.

Ерөнхийлөгч Ж.Болсонаро хэлэхдээ, Украины бүх дүрвэгсдийг угтан авч Орос Украины асуудалд төвийг сахисан байр суурийг хатуу баримталж, мөргөлдөөн удахгүй дуусна гэж найдаж байгаагаа илэрхийлжээ. Мөн Бразил дэлхий дахинд энх тайвныг хүсэж байна хэмээн мэдэгдсэн байна.