Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Цэцэрлэгийн тогооч махны машинд хуруугаа хавчуулжээ
00

Цэцэрлэгийн тогооч махны машинд хуруугаа хавчуулсан байна. Тодруулбал, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон багийн “Задгай”-д мах машинддаг цахилгаан машинд 1 хүн хуруугаа хавчуулсан гэх дуудлага аймгийн онцгой байдлын хэлтэст ирсэн байна.
Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын алба хаагчид 1 км зам туулан очиход 38 настай цэцэрлэгийн тогооч С махны машины хутганд баруун гарын хуруугаа хавчуулсан байжээ.



