ТЭЦ-4 ТӨХК-ийн ажилтан тогонд цохиулж нас баржээ

 Хууль эрх зүй
umaahan
Унших: 1 мин
00
legacy:tets 4/MPA PHOTO 2017-4430.jpg

ТЭЦ-4 ТӨХК-ийн ажилтан тогонд цохиулж, нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, өчигдөр өглөө 08.00 цагийн үед цагдаагийн байгууллагад ТЭЦ-4 ТӨХК-ийн байранд хүн тогонд цохиулсан байж болзошгүй дуудлага мэдээлэл ирсэн байна. Дуудлагын дагуу шалгахад, дөрөвдүгээр цахилгаан станцын ээлжийн монтёр ажилтай 31 настай Д ажлын байран дээрээ өндөр хүчдэлд цохиулж нас барсан байжээ.

Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.