МУИС-ийн оюутнууд Б.Ариунзаяаг сургуулиас нь хасуулахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ

 Хууль эрх зүй
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин 13 сек
140
legacy:TSEG/273897864_980428649558003_6363004768328478709_n.jpg

МУИС-ийн Хууль зүйн төгсөх курсын оюутан Б.Ариунзаяа нь энэ сарын 1-ны өдөр TOM TOMS кофе шопод бусадтай маргахдаа 18 настай охины толгой дээр халуун кофе асгасан. Улмаар цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгөхөөр очихдоо цагдаатай маргасан. Гэвч эл үйлдэлдээ гэмшихгүй цахим хуудаст инстаграмм дагагчийнх нь тоо нэмэгдэж буйд баярлаж, бүжиглэж буй бичлэгээ нийтэлсэн нь иргэдийн дургүйцлийг хүргээд байгаа юм. Улмаар хуульчаар бэлтгэгдэн сурч буй оюутан ёсзүйн доголдолтой байна гэж иргэд бухимдан МУИС-ийн захиргааг Б.Ариунзаяаг сургуулиас хөөнө үү хэмээн шаардаж байна.

Мөн МУИС-ын оюутнууд түүнийг хөөлгөхөөр гарын үсэг цуглуулж эхэлсэн байна. Энэ тухайгаа "МУИС бол 22 мянга гаруй оюутан, 1191 багш, ажилчинтай Монгол Улсын эрдэм оюуны төв билээ. Түүний дотор Хууль зүйн салбар сургууль бол орчин үеийн хуульчдыг бэлтгэсэн бахархалт оюуны төв, олон улс болон дотоодод бүрэн хүлээн зөвшөөрөгдсөн сургалтын байгууллага юм.

Тус сургуулийн хананд ч нэрт хуульч Б.Чимэд агсны хэлсэн "Хуульч хүн жинхэнэ хүн байх ёстой" хэмээх эрхэм үг сийлээстэй байдаг. Харин тус сургуулийн үе үеийн төгсөгчид, одоо суралцаж буй оюунтан хийгээд багш ажилчдын нэр төр, үнэт зүйлийг бусдын толгой дээр халуун кофе асгасан нэгэн оюутны зүй бус үйлдэл үгүй хийж байгаа нь харамсалтай. Иймд сургуулийн дүрмийн 1.5.1 Хууль дээдлэх, 1.5.5 Хариуцлагатай, ёс зүйтэй байх зарчим болон ёс зүйн дүрэмд үндэслэн тус оюутныг сургуулиас хасах арга хэмжээ авч өгнө үү" хэмээжээ.

Одоогийн байдлаар 12.000 гаруй оюутан гарын үсгээ зураад байна.

legacy:post/3.1/Screen Shot 2022-03-03 at 08.42.11.png
Хуваалцах:140

СЭТГЭГДЭЛ (14)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    Инаяа

    Арга хэмжээ авах хэрэгтэй ..ийм ёс зүйгүй хүн цаашлаад яаж хууль мөрддөг хүн болох уу. Сургуулиас нь хөө...

  • И
    Инаяа

    7 цагийн өмнө Арга хэмжээ авах хэрэгтэй ..ийм ёс зүйгүй хүн цаашлаад яаж хууль мөрддөг хүн болох уу. Сургуулиас нь хөө...

  • З
    Зочин

    хээр алагаас шийр алаг төрдөг нь үнэн.

  • З
    Зочин

    Олон нийтийн ажил хийлгүүлж тохирсон шийтгэлийг нь өгөх хэрэгтэй. Ингээд л өнгөрчхдөг гэж бодуулж болохгүй.

  • З
    Зочин

    Арга хэмжээ авах хэрэгтэй ..ийм ёс зүйгүй хүн бол бүтэхгүй ээ.айж байна. Сургуулиас нь хөө... Ахиад энэ мэргэжлээр хувийн сургуульд орохыг нь ч хориглох хэрэгтэй...

  • З
    зочин

    зөв_ юун эрхзүйчээр сурах. ёстой харгис охин

  • З
    Зочин

    Зөв уг нь сургуулийн дүрэм журам гэж байдаг бол ёс зүйгүй ийм үйлдэлд шууд хатуу арга хэмжээ авах ёстой

  • Ч
    Чөтгөр

    Эцэг асрагч нартаа дулдуйдаж зүгээр байсан ( муухай харсан байсан ч) эмэгтэй хүүхдийн толгой руу буцлам шингэн шууд асгаж таашаал авч байгаа эмэгтэй хүн хуулийг зөв талаас тайлбарлах хуульч болохуу . Хөөх багдана . Хууль гэж юу байдгийг ...