ЦЕГ: “Украины далбааг өлгөж хүмүүсийн дургүйцлийг хүргэж байна” гэх дуудлага ирсэн тул очиж ажилласан

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
20
legacy:TSEG/зураг11 - 2022-03-03T165117.822.jpg

"Алтан тариа" ХХК өөрийн үйлдвэрийн цамхаг дээрээ Украин улсын далбааг өлгөснөөс төд удалгүй цагдаа ирж тус далбааг буулгахыг шаардсан талаар мэдээлэл цахим сүлжээнд гарсан. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн зүгээс "Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт “Алтан тариа үйлдвэр дотор Украйн улсын далбааг өлгөөд хүмүүсийн дургүйцлийг хүргэж байна” гэх дуудлага мэдээлэл өнөөдөр /2022.03.03/ 12.27 цагт ирсэний дагуу СХД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс газар дээр нь очиж тодруулан ажилласан" гэх мэдээллийг өглөө.