Л.Баттогтох: Б.Ариунзаяад тавьсан хилийн хориг ЦУЦЛАГДААГҮЙ

 Хууль эрх зүй
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин 20 сек
210
legacy:battogtoh omgoologch/Battogtoh.jpg

Бусдын дээр кофе асгасан хэрэгт буруутгагдаж буй Б.Ариунзаяад шүүхээс хилийн хориг тогтоосон. Харин өчигдөр буюу Олон Улсын эмэгтэйчүүдийн баярын өдөр тэрбээр инстаграммдаа Хөшигтийн хөндийн нисэх буудлын зураг болон чемодантай зургаа оруулсан нь иргэдэд эргэлзээ төрүүлсэн. Тодруулбал, зарим иргэд түүнийг "Хилийн хоригтой хэрнээ гадаад явчихлаа, Баячуудын хүүхдүүдэд хилийн хориг үйлчилсэнгүй" зэргээр шүүмжилсэн юм.

Энэ талаар түүний өмгөөлөгч Л.Баттогтохоос тодрууллаа.

-Таны үйлчлүүлэгч Б.Ариунзаяа инстаграммдаа гадаад явах гэж байгаа мэт зураг оруулсан нь олон иргэдэд эргэлзээ төрүүлж, мөн шүүмжлэл дагууллаа. Ямар учиртай зураг яагаад нийтлэх болов. Мэдээж хилийн хориг бол цуцлагдаагүй байх?

-Миний үйлчлүүлэгч Б.Ариунзаяад тавьсан хилийн хориг цуцлагдаагүй. Хэвээрээ байгаа. Тэгэхээр Б.Ариунзаяа шүүхийн гаргасан захирамж, хуулийг биелүүлэх үүрэгтэй. Үүргээ ч маш сайн ухамсарлаж байгаа. Олон нийтийн сүлжээнд цацагдаад байгаа зураг нь бараг жилийн өмнө авахуулж байсан зураг нь.

Хилийн хориг тавьсан үед гадаад явахыг завдах төдийд л цагдан хорих арга хэмжээгээр өөрчлөгдөнө. Түүнийг Б.Ариунзаяа сайн ойлгож байгаа. Тийм үйлдэл ч гаргахгүй. Тэгэхээр иргэд жилийн өмнө авахуулсан зургаар тэр хүнийг гадаад, дотоод явлаа гэж шүүмжлэлгүй, мэдээлэлд няхуур хандах хэрэгтэй.

-Ер нь хэрэг шалгагдаж байх хугацаанд хилийн хоригийг цуцлах боломжтой юу?

-Боломжгүй. Хил гарахыг завдвал цагдан хорих арга хэмжээгээр өөрчлөгдөнө. Тэгэхээр тийм үйлдэл хийгээгүй үед хэрэг шалгагдаж дуустал хилийн хориг тавьсан асуудал хэвээр байна.

-Сургуулиас хасах шийдвэр гаргасан асуудлаар Захиргааны шүүхэд хандахаа мэдэгдэж байсан. Энэ асуудал юу болж байна вэ?

-МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захиргаанаас хасах саналаа гаргасан. МУИС-ийн Захиргаа эцэслэж шийдээгүй байгаа. Хэрвээ МУИС-ийн Захиргаа хасч шийдвэл бид Захиргааны шүүхэд хандах бодолтой байгаа.

Хуваалцах:210

СЭТГЭГДЭЛ (21)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Iim zurgaa albaar oruulj ter emegtei buur hoorood bayasaad bgaan bishuu. Ooriig ni toogood hevleluud bicheed bhaar taashaal abaad bn. Iim tirliin setgetsiin emgegtei hun bdg

  • M
    MGL

    Энэ өмгөөлөгч хүүхэдтэй юм блв уу.. хүүхдийнх нь толгой др кофе асгаад үзэх юмсан

  • З
    Зочин

    Бууны гахай чи шударга өмгөөлөгч биш бна. Мөнгө горилогч бөгс долоогч

  • И
    Иргэн

    Монголд баян хүн гэж байдаггүй. Бүгд улсын мөнгө болох тендер, зээл, авлига, гадаад улсын зээл, улсын газар ба байгууламжууд гэх мэтээр тансагладаг юм.

  • И
    Иргэн

    Монголд баян хүн гэж.байдаггүй. Бүгд улсын мөнгө болох тендер, зээл, авлига, гадаад улсын зээл, улсын газар ба байгууламжууд гэх мэтээр тансагладаг юм.

  • З
    Зочин

    Hil garahiig sanaarhsan tul horigdoj bgaad shalguulah ni zuv yum bna Amia ch horloo biluu? Eruusuu hori hori naad zavaan huuhnee.

  • З
    Зочин

    Ийм ичих булчирайхгүй нөхдүүд хуульч болоод хүмүүсийг шүүнэ гэхэд аймшигтай!!!!!!!

  • З
    Зочин

    Ийм ичих булчирайхгүй нөхдүүд хуульч болоод хүмүүсийг шүүнэ гэхэд аймшигтай!!!!!!!

  • З
    Зочин

    Ийм ичих булчирайхгүй нөхдүүд хуульч болоод хүмүүсийг шүүнэ гэхэд аймшигтай!!!!!!!

  • Z
    Zochin

    Hushigtiin hundiin Shine niseh buudal 2021 onii 7 sard neeltee hiij alban yosoor uil ajillagaagaa ehluulsen bdag.

  • Z
    Zochin

    Hushigtiin hundiin Shine niseh buudal 2021 onii 7 sard neeltee hiij alban yosoor uil ajillagaagaa ehluulsen bdag.

  • Z
    Zochin

    Hushigtiin hundiin Shine niseh buudal 2021 onii 7 sard neeltee hiij alban yosoor uil ajillagaagaa ehluulsen bdag.

  • K
    Kca

    Энэ өмгөөлөгч хэвийн бус сэтгэлтэй. Шинэ нисэх ашиглалтанд хэзээ орлоо доо.

  • X
    xs

    shuuhdeeed ner hundgui l bolno whahah aygui bol huchinduuleed duusna whaha

  • Z
    Zochin

    Hynii anhaarah tataj daajignaj bhgyi yu..taanuudiin taltsaj hereldej muulah ni terend taashaal ugch uuriiguu od bolson meter setgej suugaa bizee

  • 0
    059

    сэтгэцийн өөрчлөлтэй хүүхэн өөрөө л зургаа цацаж хүний анхаарал татаа биз ... өрөвдөлтэй мангар бацаан бэ

  • З
    Зочин

    Тэр хүүхэн ч бас буруу сэхэх царайтай хэлээ зажилсан далжигнаж харагдсан. Мууг дууриавал могойн хор долоохтой адилхан гэдэг.

  • З
    Зочин

    Тэр хүүхэн ч бас буруу сэхэх царайтай хэлээ зажилсан далжигнаж харагдсан. Мууг дууриавал могойн долоохтой адилхан гэдэг.

  • З
    зочин

    Нэг жаахан охиныг бол шүүх цагдаа үнэн базаж байнаа , хулгайч луйварчдын өмнө бол гөлөг .

  • З
    Зочин

    Нэг жаахан охиныг бол шүүх цагдаа үнэн базаж байнаа , хулгайч луйварчдын өмнө бол гөлөг .

  • З
    Зочин

    Шинэ нисэх буудал 2021 оны 7 сард нээгдсэн байдаг юмаа.