АНУ Оросын нефтийн импортыг хориглохоор төлөвлөжээ

Дэлхий дахинд
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
00
legacy:post/3.1/1 (51).jpg

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Оросын нефтийн импортыг АНУ хориглох тухайгаа зарлахаар төлөвлөжээ. Уг мэдэгдлийг Москва Украинд түрэмгийлсний хариуд авсан хамгийн сүүлийн хориг арга хэмжээ гэж үзэж байгаа аж.

АНУ-ын Цагаан ордноос "Украины эсрэг хийсэн үндэслэлгүй дайны дүнд Орост хариуцлага тооцох арга хэмжээгээ Ерөнхийлөгч Жо Байден зарлана" хэмээжээ. Учир нь Байдены засаг захиргаа, АНУ-ын хууль тогтоогчид энэ алхамыг хийх шахалтад маш их өртөж байгаа юм байна.

Эх сурвалж: BBC