Хохирогч нь дуусдаггүй ХААН БАНК

Эдийн засаг
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 2 мин 1 сек
70
legacy:2025/05/khanbank.jpg

Өмнө ч бичиж байлаа. Авахаа мэддэг хэрнээ хариуцлага хүлээдэггүй байдал банк, санхүүгийн салбарт даамжрах янзтай боллоо гэж. Өнөөдөр ч энэ асуудал яригдаж эхлэв бололтой. Харилцагчдынх нь данснаас хэдэн сая төгрөг татагдсан шуугиан дэгдэхэд дорвитойхон ч мэдэгдэл хийчих хэмжээний бус банкинд өнөөдөр Монгол Улсын иргэдийн 90 орчим хувь нь харилцагч хэмээх тодотголтой. Энэ нь ХААН банкинд итгэдэг харилцагч хэдэн зуун мянгаар тогтохгүй болохыг нотолно.

Өнгөрсөн онд харилцагч данстай иргэд сарын цалингаа, мөн 50 сая хүртэлх төгрөгөө алдсан ноцтой хэрэг гарсан. Харин уг асуудлын гаргалгааг хэдэн хакерууд нийлээд халдчихсан гэх дөмөгхөн “үлгэрээр” хаацайлж, залилсан хүний өмнөөс бид хариуцлага хүлээхгүй гээд мэдэгдэл хийгээд сууж буй Хаан банкныханы өмнөөс нүүр ч улайх шиг болсон. Олон ч асуудал дээр "чих халууцуулах" боллоо, Хаан банк. Өчигдөр л гэхэд дахин нэг хохирогч байж болзошгүй иргэн мэдэгдэл хийсэн. Тодруулбал, иргэн Д.Ариунцэцэг банкны зүгээс зээл олгохдоо хуурамч нотариатын бичгийг үндэслэн зээл олгосноос эргэн төлөлт нь хийгдээгүй учир хугацаатай хадгаламжаас дур мэдэн татан авалт хийсэн. Үүнээс болж түүний хувьд зургаан жилийн турш эрүүгийн хэргээр шалгагдаж цагдаагийн байгууллагаар явсан гэнэ. Хохирол барагдуулсан гэх нэр зүүхийн тулд 63 сая төгрөгийг миний дансанд хүчээр хийсэн боловч хүүг нь хийгээгүй болохыг мэдээллийн үеэр онцолсон. Дахин нэг хохирогч. Өмнөх хохирогчид нь нам гүм хэвээр. Хамгийн анхааралтай хандах ёстой зээлийн асуудал дээр хайхрамжгүй хандсан гэдэгт тус банк тайлбараа хийх хэрэгтэй байх. Магадгүй хэсэг хугацаа өнгөрөхөд эл асуудал намжиж дараагийн хохирогч гарч ирэхэд л нийгмээрээ шуугих биз. Тиймээс асуудал үүссэн бол алдаа хаана гарсан талаар тодорхой мэдээлэл өгдөг байх жишигт суралцах цаг нь болжээ.

Өмнөх данснаас мөнгө алдагдсан асуудал бол харилцагчдынхаа аюулгүй байдлыг хангаж чадаагүйтэй холбоотой үүссэн асуудал. Харин энэ удаад хуурамч бичиг баримтыг шалгалгүйгээр зээл гаргасан байж болзошгүй асуудал хөндөгдөх бололтой. Банк, санхүүгийн салбартаа толгой цохидог ХААН банк өнөөдөр ийм асуудлуудад холбогдож байгаа нь тун ч харамсалтай басхүү хариуцлагагүй хэрэг юм.

Итгэж болно гэх амлалтдаа эзэн байна уу, ХААН банкныхан. Мөнгөө хадгалуулсаныхаа төлөө хохирмооргүй байна. Эцэстээ хохирогч нэр зүүгээд үлдмээргүй байгаа харилцагчдынхаа итгэлийг бодолцох хэрэгтэй. Нэг л зүйлийг маш сайтар ойлгох хэрэгтэй байна. Иргэд, түнш, харилцагчид чинь итгэсэндээ банктай харилцаж, мөнгөн хөрөнгөө байршуулдаг. Хэрвээ Хаан банк харилцагчдынхаа өмнө хариуцлага хүлээж чаддаггүй юм бол өөр банкыг сонгох аль эсвэл гэртээ сейф аваад түүндээ хадгалах сонголттой нуур тулж байна.

Хуваалцах:70

СЭТГЭГДЭЛ (7)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин4 жил өмнө

    сейф аваад гэртээ хадгалсан дээрээ.

  • З
    Зочин4 жил өмнө

    Энэ муу хогийн ацны банкнаас бүх хүмүүс мөнгөө татаж аваад дайлуур болгоод бандаажиндаа хийцэн байхад яахын банк ер нь энэ монголд дэндүү найдваргүй болчихлоо.Хөгжлийн банкыг хараач ээ бурхан минь хөгжлийн банкинд би 15000 мянган төгрөгөө хадгалуулж байгаад зээл аваад төлөөгүй гээд их шуугиан гарахаар нь тэр шөнөө гадаа нь хоноод онгойнгуут нь мөнгөө аваад хингэнэтэл уйлсан шүү.Одоо тэр мөнгөө хүүтэй барьцаатай хамар хашааныхаа таксичинд зээлүүлсэн.Хаан банканд манай авгай 26000 мянган төгрөгийн хадгаламж эзэмшдэг юм ав гэхээр авахгүй л байгаа юм энэ мөнгөө алдвал балрана шүү сда гэж

  • Q
    qqзочин4 жил өмнө

    Америкад данснаас мөнгө алдвал шууд банк нь хохиролгүй болгодогбас данснаас мөнгө гарах болохоор эзэн лүү нь утасдаж асуудаг тэгээд эзэн нь гүйлгээ хийгээгүйгэсэн тохиолдолд дансы нь өөрчилж өгдөг

  • И
    Иргэн4 жил өмнө

    Хаан банк жил бүр шилдэг банкаар шалгардаг. Ямар шалгууРаар болдог юм бол

  • З
    Зочин4 жил өмнө

    Солонгост ажиллаж байгаад ирсэн хүүхний зээлийн хүүг төлж өгөх хэрэгтэй дээ ХААН захирал Мөнхтуяа гуай!!!

  • И
    Иргэн4 жил өмнө

    Банкуудад итгэж болохгүй.Зөвхөн өөртөө итгэ.Зээлийг авахдаа: авах байрныхаа наадаж 60-70%-ийг 3-5жил бэлдэж байгаад 20-30%-д зээлээр банкнаас авна гэж тооцоорой.Том зээл банкнаас авч өндөр хүүтэй зээл олон жилээр төлснөөс өөрөө мөнгөө олох бэлтгэлээ хийсэн нь хамаагүй дээр шүү.

  • З
    Зочин4 жил өмнө

    хаан банкны данснаасаа мөнгөө алдсан улсууд яасан болоо Хохироод л үлдсэн үү