Орос, Хятадтай хил залгаа чөлөөт бүсийн үйл ажиллагаагаа эрчимжүүлж, эдийн засгаа түргэн сэргээх боломж бүрдлээ

Дэлхий дахинд
Deegii
Унших: 2 мин 43 сек
30
legacy:63/252469484_1006307183247674_7116078189023643927_n copy.jpg

ОХУ, Украйн улсын дайнаас болж дэлхий дахин Оросыг эсэргүүцэж, Украйныг дэмжигч АНУ, Европын холбооны болон бусад улс орнууд, Оросыг дэмжигч БНХАУ дэмжигч цөөн улс орнууд гэсэн хоёр тулд хуваагдлаа. АНУ болон Европын улс орнуудаас ОХУ-ын эсрэг авч хэрэгжүүлж байгаа эдийн засгийн хориг арга хэмжээ нь хүссэн хүсээгүй энэ улсыг дэлхийгээс тусгаарлаж, эдийн засгийн хүндхэн нөхцөлд хүргэнэ.

Гэсэн хэдий ч өнөөдрийг болтол ОХУ, Украйн улстай яриа хэлэлцээний ширээний ард сууж, дайны галыг хэзээ зогсоох эсэх нь тодорхойгүй хэвээр байна. Ойрын хугацаанд сөргөлдөгч талууд “ойлголцож”, дайн зогслоо гэж бодсон ч ОХУ-ын эсрэг авсан олон улсын эдийн засгийн хориг арга хэмжээний үр нөлөө ОХУ-ын эдийн засагт, иргэдийн амьжиргаанд ойрын таван жилд сөргөөр нөлөөлөх нь тодорхой гэдгийг эдийн засгийн шинжээчид онцлон хэлж байна.

Цаашдаа нөхцөл байдал яаж өөрчлөгдсөн ч ОХУ стратегийн хөрш гэгдэх Хятад улстай илүү ойртон, хоёр улсын олон талт хамтын ажиллагаа, харилцаа улам идэвхжих нь тодорхой боллоо. Ийм нөхцөлд манай улс геополитикийн бодлогоо зөв тодорхойлж, хоёр хөршийн идэвхтэй харилцаанд “дөрөөлөн”, эдийн засгаа хөгжүүлэх боломж нээлттэй байна.

Монгол Улсын Засгийн газар энэ асуудалд нэн яаралтай анхаарах шаардлагатай. Давын өмнө Орос-Хятадтай хиллэж байгаа хилийн боомтуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх, ялангуяа Алтанбулаг, Замын-үүд чөлөөт бүсийг байнгын ажиллагаатай болгох, Улаанбаатар-Дарханы авто замыг яаралтай барьж ашиглалтанд оруулах нь улс орны эдийн засагт төдийгүй манай улсын иргэдийн амьжиргаанд ихээхэн тус нэмэртэй үйл хэрэг болно.

Хорь гаруй жил ярьсан ч хашаанаас өөр бүтээн байгуулалт хийгдээгүй явж ирсэн Замын-Үүд чөлөөт бүсийн үйл ажиллагаа өнгөрсөн жилээс хөдөлгөөнд орж, байнгын ажиллагаатай боллоо гэсэн сүр дуулиантай мэдээлэл гарч байсан.

Мөн Чөлөөт бүсийн хуулийн шинэчилсэн найруулга болон Монгол Хятадын Замын-Үүд Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай хоёр улсын засгийн газар хоорондын хэлэлцээрийг УИХ-ын чуулганаар соёрхон батлагдсан нь чөлөөт бүсийн үйл ажиллагаа одоо л нь нэг “хөдөлж эхлэх” нь гэсэн итгэл найдварыг иргэд олон нийтэд төрүүлсэн.

Гэвч энэ асуудал эргээд таг чиг болчихлоо. Зүй нь бол дулааны улирал эхэлж байгаатай холбогдуулан Замын-Үүд чөлөөт бүст хийгдэх төсөл хөтөлбөрүүдийн сонгон шалгаруулалт хийгдэж, бүтээн байгуулалтын ажлуудыг эхүүлж байх ёстой. Хятадын талаас чөлөөт бүсээ нээхэд нээхэд бид бүтээн байгуулалтын ажлуудаа хэрэгжүүлээд эхэлчихсэн, чөлөөт бүсээр зорчих хоёр улсын иргэд худалдаа арилжаа хийх, амарч тухлах, ачаа бараагаа хадгалах, тээвэр ложистикийн шийдэл нь гарчихсан байх нь чухал.

Харамсалтай нь Чөлөөт бүсийн асуудал шинээр байгуулагдсан Эдийн засгийн хөгжлийн яамны эрхлэх асуудлын харьяалалд орж байгаа гэх шалтгаанаас болж, өдий болтол эрхэлсэн сайд нь томилогдоогүй, Сангийн сайдын хавсран гүйцэтгэж байгаа Эдийн засгийн хөгжлийн яамны сайд, дарга нарын багахан амбици, элдэв ашиг сонирхолын үр нөлөөгөөр Замын-Үүд чөлөөт бүсийн ажил “зогсонги” байдалд орчихлоо.

legacy:37 tsetserleg/274950819_1628493257530439_8663867825150703028_n.jpg

Манай улсын хувьд Орос-Украйны дайнаас үүдэлтэйгээр Орос-Хятадын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаанд “зуучлах гүүр” болох ажлыг эрчимжүүлэх, хилийн боомтуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх, Алтанбулаг, Замын-үүд чөлөөт бүсийг байнгын үйл ажиллагаанд оруулах, чөлөөт бүсийн бүтээн байгуулалын ажилттай холбоотой Эдийн засгийн хөгжлийн яаманд саатсан асуудлыг нэн яаралтай шийдвэрлэх, ОХУ-тай харилцах худалдаа бараа эргэлтийг тал бүрээр нэмэгдүүлэх зэрэг асуудалд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ та онцгойлон анхаарч ажиллах нь богино хугацаанд улс орны эдийн засагт бодитой хувь нэмэр оруулах боломж гэж харж байна.

М.Билиг

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    ЗОЧИН

    МОНГОЛД СТРАТЕГИ СУДЛАЛ ЮУГАА ХИДЭГ ЮМ БЭ. ЯАХЫГ ХЭН Ч МЭДЭХГҮЙ ГЭЖ ИХ БИЧИЦГЭЭХ ЮМ. ДЭЛХИЙН ДАЙН ХАЛУУН ЦЭГТЭЭ ОРЛОО. ЭНЭ ЧИНЬ УКРАИНЫ НУТАГТ ӨРНӨЖ БАЙГАА ОРОС НАТОГИЙН ЗАРЛААГҮЙ ДАЙН ШҮҮ ДЭЭ. ЦААШДАА ПОЛЬШ НАТОГИЙН ЦЭРГИЙГ ӨӨРИЙН НУТАГТ ТӨВЛӨРҮҮЛЖ БНА. эртхэн ДАЙНЫ ЭДИЙН ЗАСАГТ ШИЛЖИХЭЭ БОД МАЛ ЗАСГИЙН ГАЗРАА. монголын засгийн газар ДАНГААРАА ЭДИЙН ЗАСГАА СЭРГЭЭХ ХЭНТЭЙ ЮУНЫХАА ХУДАЛДААГ ХИЙХ ГЭЭ ВЭЭ. Дэлхийн тЭр чигтээ ДАЙНД БЭЛДЭЖ БНА. ХӨЛДҮҮ БАТЦЭЦЭГЭЭ ЗАЙЛУУЛААЧ ЧАДВАРГҮЙ АВГАЙ

  • Б
    Баяраа

    Энэ албан бичгийг хэн төлөвлөж хянасан юм бол. Төрд ийм чадвартай хүмүүс ажиллахаар яаж ч хөгжих вэ дээ. "Зөвшөөрөл" гэдэг үг ямарч хэрэггүй газар 2 илүү байх юм_ Эсхүл зөвшөөрөлгэдэг энэ мүгэндээ ийм их хайртай болчихсон юмуу. Утга агуулга ч бүр хэрэг алгаа!!!!!!!!!!!

  • З
    зочин

    намар 9 сар гэхэд орос улсад тавьсан хоригоо цаад гарууд чинь цуцалчихнаа. Тэгээд нөгөө чөлөөт бүс дахиад будаа. Энэ зундаа багтааж хийхгүй бол намар худлаа болно шүү