Улсын нийт гадаад өр өмнөх оноос 1.0 тэрбум ам.доллароор өсжээ

Хоосон
Deegii
Унших: 1 мин
00
legacy:үсх/275623962_272919838329699_2093401040045591245_n.jpg

Манай улсын нийт гадаад өрийн 37.0 хувь буюу 12.3 тэрбум ам.доллар нь шууд хөрөнгө оруулалт, компани хоорондын зээл эзэлдэг. Харин 24.8 хувь буюу 8.2 тэрбум ам.доллар нь бусад салбарынх бол 25.6 хувь буюу 8.5 тэрбум ам.доллар нь Засгийн газрынх байна.

Мөн 7.7 хувь буюу 2.6 тэрбум ам.доллар нь Төв банкных бол 5.0 хувь буюу 1.7 тэрбум ам.доллар нь Төв банкнаас бусад хадгаламжийн байгууллагынх байна. Энэ нь өмнөх оноос 1.0 тэрбум ам.доллароор өссөн үзүүлэлт юм.