ЭМЯ: Халдварын 164 тохиолдол бүртгэгдэж, 8 хүн нэн хүнд байна

Хоосон
Deegii
Унших: 1 мин
00
legacy:pcr shinjilgeenii tseg/210214245_507124933886816_1900864533228922894_n.jpg

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 164 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 106 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 58 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Коронавируст халдвараас шалтгаалан нас баралт бүртгэгдээгүй.

Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:

Хөнгөн – 187

Хүндэвтэр – 470

Хүнд - 119

Маш хүнд – 8 хүн байна.

Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 2911 хүн эмчлүүлж байгаа аж. Хэвтэн эмчлүүлж буй 784 иргэн байна.