Монголбанк цахим ил тод байдлаар “ХАНГАЛТТАЙ” үнэлгээ авчээ

Хоосон
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:mongolbank/1.jpg

IRIM судалгааны хүрээлэнгээс нийтэлдэг "Төрийн байгууллагуудын цахим ил тод байдлын индекс 2021" тайланд Монголбанк 0.680 оноо авч, “хангалттай” түвшинд үнэлэгджээ.

Тус тайланд нийт 88 төрийн байгууллагыг хамруулж, үндсэн 3 бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд 9 дэд бүлэг, 26 индикаторын дагуу цахим ил тод байдлыг үнэлж, байгууллага бүрээр ерөнхий индексийг тооцсон аж. Индексийн утга 0-1 онооны хооронд хэмжигддэг бөгөөд төрийн байгууллагын ил тод байдлын ерөнхий индекс улсын хэмжээнд 0.602 байсан бөгөөд нийт 25 байгууллага “хангалттай” түвшинд үнэлэгдсэн талаар Монголбанкнаас мэдээллээ.