Шинэ Зеландын далайн эргээс 31 үхсэн халим олджээ

Дэлхий дахинд
umaahan
Унших: 1 мин
00
legacy:Умаахан зураг/0319/Dozens-of-pilot-whales-die-at-notorious-New-Zealand-beach.jpg

Шинэ Зеландын далайн эрэгт он гарснаас хойш 31 үхсэн халим эрэг дээр ил гарч ирсэн тохиодол бүртгэгджээ.

Зэрлэг ан амьтдын албаныхны мэдээлснээр халимнууд гэнэт эрэг рүү шидэгдэн гарч ирсэн бөгөөд аврагчид таван халимыг буцаан далайд нь тавьж чадсан байна. Харин хэдийн үхсэн байсан халимнуудын биеийг устгалд оруулжээ.

Тус эрэг нь Шинэ Зеландын өмнөд арлын хамгийн хойд үзүүр болох Фаревел Спитийн хамгийн үзүүр хэсэг гэнэ. Шинэ Зеландад нийт 100 орчим халим эрэг дээр гацсан байна. Албаны хүний мэдээлснээр халимнууд эрэг дээр гацах нь ховор үзэгдэл биш ажээ. Учир нь тус хэсэг нь дулааны улиралд халдгаараа алдартай гэнэ. Хэдий жил бүр олон арван халим ийм байдлаар эрэг дээр үхдэг ч үүнийг шийдэх тохиромжтой, үр дүнтэй аргыг хараахан олоогүй байна.

Эх сурвалж: BBC