Оросын тал Мариуполь хот дахь Украины зэвсэгт хүчинд бууж өгөх хугацаа өгсөн ч хүлээн авсангүй

Дэлхий дахинд
Deegii
Унших: 1 мин
70
legacy:post/3.1/NewFolder/NewFolder/_123779454_hi074761027.jpg

Олон хоног бүслэлтэд байгаа Мариуполь хот дахь Украины зэвсэгт хүчинд бууж өгөх хугацаа өгч байгаагаа Оросын тал ням гарагт зарласан. Хэрвээ ОХУ-ын саналыг хүлээн авбал Москвагийн цагаар өглөөний 10.00 цагаас Мариуполь хотоос гарах аюулгүй коридоруудыг нээн, Украины цэргүүд болон "гадаадын хөлсний цэргүүд" зэвсгээ хурааж, иргэд хотыг орхин гарах ёстой. Мөн тэсрэх бөмбөгүүдийг аюулгүй болгож, хоол хүнс, эм тариа болон бусад хангамж бүхий хүмүүнлэгийн цувааг хот руу орохыг зөвшөөрөх байв. Гэвч тэдний тавьсан шаардлагаас Украины тал татгалзсан байна.

Украины Ерөнхий сайдын орлогч Ирина Верещук "Украин Мариуполь хотыг хамгаалахаа зогсоохгүй" хэмээн мэдэгдсэн байна.

Мөн Мариуполь хотын даргын зөвлөх Пётр Андрюшенко “Бид эцсийн цэргээ дуустал тулалдах болно. Москвагийн хүмүүнлэгийн амлалтад итгэхийн аргагүй. Оросын хүчин хүмүүнлэгийн коридорын тухай ярихаараа яадаг билээ. Тэд үнэндээ манай хүмүүсийг Орос руу нүүлгэн шилжүүлдэг" гэжээ. Ойролцоогоор тус хотод 300.000 гаруй иргэн гацаж, хүнсний хангамж нь дууссан ч тусламж орох боломжгүй байгаа юм.

Эх сурвалж: BBC

Хуваалцах:70

СЭТГЭГДЭЛ (7)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Буриад тува байгаль нуур, давст уул соёоны нурууг буцааж өг.

  • Х
    Хайгширал

    Энэ укрианы удирдагч нар ёстой неонацисть юм байна энгийн иргэдийг гаргая гэхээр халхавч бологчихоод Орос руу орно уу энгийн иргэдийн сонголт л баймаар юм

  • З
    Зочин

    Орос хурдан дуусга муу тэжээвэр гөлөгнүүдийг

  • З
    Зочин

    Орос хурдан дуусга муу тэжээвэр гөлөгнүүдийг

    • !
      !

      UDAHGUI BAIHAA!!!

  • З
    Зочин

    Орос хурдан дуусга муу тэжээвэр гөлөгнүүдийг

    • З
      Зочин

      Эмээ уусан уу