132 зорчигчтой “China Eastern Airlines” компанийн БОИНГ 737 онгоц осолджээ

Дэлхий дахинд
Deegii
Унших: 1 мин
00
legacy:post/3.1/NewFolder/NewFolder/5bd55392-f8c5-4346-9f7c-848bb2bc8041.jpeg

Гуанси мужид 132 хүн тээвэрлэж явсан "China Eastern Airlines" компанийн онгоц осолдсоныг Хятадын агаарын тээврийн албаныхан мэдэгдлээ. Амиа алдагсдын тоо болон ослын шалтгаан одоогоор тодорхойгүй байна.

Харин Хятадын хэвлэлүүдээр "Боинг 737 онгоц уулархаг бүсэд осолдсоны улмаас ойд түймэр гарсан" хэмээн мэдээлжээ.

MU5735 нислэг орон нутгийн цагаар 13:15 (GMT 05:15) цагт Куньмин хотоос хөдөлж, Гуанжоу руу чиглэж байв.

Нислэгийг хянах сайтууд онгоц нэг цаг гаруй хугацаанд агаарт байсан гэж мэдээлж байна.

Эх сурвалж: BBC