Шведийн Мальмё хотын сургуульд халдлага болж, хоёр эмэгтэй амиа алджээ

Дэлхий дахинд
umaahan
Унших: 1 мин
00
legacy:Умаахан зураг/0322/_123818966_malmo1.jpg

Шведийн өмнөд хэсгийн Мальмё хотын дунд сургуульд 50 гаруй насны хоёр эмэгтэй гадны нөлөөтэй нас барсан бөгөөд уг хэрэгт тус сургуулийн оюутан 18 настай залууг сэжиглэн баривчилсан талаар албаныхан мэдээллээ.

Чухам юу болсон нь тодорхойгүй байгаа ч халдлага үйлдсэн гэх этгээд хутга, сүхээр зэвсэглэсэн байсан гэж Шведийн хэвлэлүүд мэдээлжээ. Тэрбээр яаралтай тусламжийн дугаар руу залгаж, хоёр хүний ​​амь хөнөөсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэх мэдээлэл ч байна.

Харин халдлагад өртсөн хоёр эмэгтэйг түргэний машинаар эмнэлэгт хүргэсэн ч аварч чадаагүй бөгөөд хэрэг явдалд албаныхан шалгалтын ажил явуулж байгаа аж.

Эх сурвалж: bbc

legacy:Умаахан зураг/0322/_123818964_malmo.jpg