Автомашины шоуны үеэр буудалцаан болж, 28 хүн гэмтжээ

Дэлхий дахинд
umaahan
Унших: 1 мин
10
legacy:Умаахан зураг/0322/0322/download-2.jpeg

Арканзас мужийн Думас хотод бямба гарагт болсон автомашины шоуны үеэр буудалцаан болж нэг хүн амиа алдаж, 28 хүн шархадсан байна.

Гэмтсэн хүмүүсийн дунд хэд хэдэн хүүхэд шархадсан тул цагдаа нар хоёр сэжигтнийг эрчимтэй эрэн сурвалжилж байгаа юм. Оройн 19:00 цагт эхэлсэн буудалцааны улмаас 23 настай Камерон Шаффер гэх эрэгтэй амиа алджээ.

Думас хотын цагдаагийн газрын ажилтан хэлэхдээ, 5000 гаруй хүнтэй жижигхэн хотод ийм цочирдмоор хэрэг гарсан нь гайхмаар юм. Хааяа томоохон хэргүүд гардаг ч үүн шиг олон нийтийн газар халдах тохиолдол ховор гардаг тухай мэдээлсэн байна.

Харин Засаг дарга Аса Хатчинсон ням гарагт твиттер хуудсаараа дамжуулан “Энэ үйл явдал нь хүмүүсийн амьдралын үнэ цэнийг үл тоомсорлолоо” хэмээн бичжээ. Арканзасын хүүхдийн эмнэлэг 18-аас доош насны зургаан хохирогчийг эмчилсэн гэдгээ мэдэгджээ. Хүүхдийн шарх амь насанд аюул учруулахгүй байгаа бөгөөд ихэнх нь эмчилгээ хийлгэсний дараа эмнэлгээс гарсан гэж тус эмнэлгийнхэн мэдэгдсэн байна.

Эх сурвалж: CNN

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • D
    DR PRADHAN

    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)