Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ҮСХ: Гол нэрийн барааны үнэ өмнөх 7 хоногоос 1.9 хувь өсжээ
00

Гэрэл зургийг mpa.mn
Үндэсний статистикийн хорооноос хийсэн судалгаагаар хэрэглээний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнэ 2022 оны 3-р сарын 23-ны байдлаар өмнөх сараас 3.2 хувиар өссөн бол өмнөх 7 хоногоос 1.9 хувиар өсжээ. Тухайлбал,
2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар,
1кг төмс- 1179 төгрөг,
Шинэ сүү- 3284 төгрөг,
1кг хонины ястай мах- 12310 төгрөг,
1кг үхрийн ястай мах- 13847 төгрөг байсан бол,
2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар,
1кг төмс- 1244 төгрөг,
Шинэ сүү- 3314 төгрөг,
1кг хонины ястай мах- 12782 төгрөг,
1кг үхрийн ястай мах- 14571 төгрөг болж өссөн байна.



