НАТО БНХАУ-д хандан ОХУ-д дэмжлэг үзүүлэхгүй байхыг анхааруулжээ

Дэлхий дахинд
umaahan
Унших: 1 мин
00
legacy:Умаахан зураг/0325/efcd24adf87c4a00afdba062c02a344aec090905.jpg

Бельгийн Брюссель хотноо НАТО-гийн гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын уулзалт болж буй. Уулзалтаар хэлэлцэж буй асуудлын талаар НАТО-гийн нарийн бичгийн дарга Я.Столтенберг мэдээлэл хийхдээ "НАТО-гийн зүгээс Украины нутагт цэргээ оруулахгүй байх бодлогыг баримталж байна" гэлээ.

Түүнчлэн НАТО-гийн зүүн жигүүр болох Балтийн орнууд болон Польш дахь цэргийн хүчээ зузаатгах; Украинд зэр зэвсгийн дэмжлэг үргэлжлүүлэн үзүүлэх зэрэг асуудлыг ярилцсаны зэрэгцээ БНХАУ-д хандан ОХУ-д дэмжлэг үзүүлэхгүй байхыг анхааруулжээ.