“Хөтөлийн цемент шохойн үйлдвэр“ ХК-ийн захирлаар Л.Наранбаатарыг томиллоо

Хоосон
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:naranbaatar gishuun/275676149_469741251569140_8226633887611876908_n.jpg

Засгийн газрын хуралдаанаар "Хөтөлийн цемент шохой үйлдвэр"-ийн хувьчлалыг хүчингүй болгосон билээ. Ингэхдээ хувьчлал явуулахдаа хууль зөрчсөн бөгөөд гэрээний үүргээ биелүүлээгүй гэдгийг албаныхан мэдээлж байсан юм. Тэгвэл өнөөдөр /2022.03.25/ Төрийн өмчийн хорооноос "Хөтөлийн цемент шохойн үйлдвэр" ХК-ийн хувьчлалыг цуцалсан шийдвэрийг албан ёсоор танилцуулсан ба эдийн засагч Л.Наранбаатарыг тус компанийн захирлаар томиллоо.