Хөгжлийн банкны ТУЗ-ийн даргаар Ж.Ганбатыг томилжээ

Гэрэл зургийг mpa.mn
Хөгжлийн банкны ТУЗ-ийн даргаар Ж.Ганбатыг томилжээ. Тодруулбал, энэ сарын 24-ний өдөр тус банкны төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаан болсон ба энэ үеэр ТУЗ-ийн даргаар Ж.Ганбатыг, гишүүнээр БШУЯ-ын төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн нарыг томилсон аж. Хөгжлийн банкны ТУЗ-ын даргаар сонгогдсон Ж.Ганбатын намтрыг хүргэе.
1995-1998 онд Сангийн яамны Төсвийн газарт мэргэжилтэн
1998-2000 онд Төсвийн бодлогын газрын хөрөнгө оруулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн
2000-2001 онд Санхүү, Эдийн засгийн яамны Эдийн засгийн нэгдсэн бодлого төлөвлөлтийн газарт мэргэжилтэн
2003-2004 онд Санхүү, Эдийн засгийн яамны Төсвийн бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн
2004-2005 онд Сангийн яамны Төсвийн бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн
2005-2006 онд Төсвийн бодлого зохицуулалтын газрын Орлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн
2006-2009 онд Төсвийн бодлого зохицуулалтын газрын Орлогын хэлтсийн дарга
2009-2012 онд Төсвийн бодлогын газрын орлогын хэлтсийн дарга
2012-2022 он Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга
2022 оны нэгдүгээр сарын 19-ний өдрөөс Төрийн нарийн бичгийн дарга



