Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ҮСХ: Өнгөрсөн онд аюулт үзэгдэл, ослын улмаас 319 хүн амь насаа алдсан
ХоосонUBn teamУнших: 1 мин
00

Гэрэл зургийг mpa.mn
Үндэсний статистикийн хорооны хийсэн судалгаагаар өнгөрсөн онд улсын хэмжээнд байгаль, цаг уурын аюулт үзэгдэл, ослын тохиолдол 4053 бүртгэгджээ. Энэ нь өмнөх оноос 76-аар буюу 1.9 хувиар өссөн байна.
Газар хөдлөлт 2021 онд 295 удаа бүртгэгдэж, өмнөх оноос 239-өөр буюу 5.3 хувиар нэмэгджээ.
Аюулт үзэгдэл, ослын улмаас 2021 онд нийт 319 хүн амь насаа алдаж, 706 хүн салхи, шуурганы улмаас төөрч, гэмтэж, 162491 толгой мал хорогдсон байна.




