“Та бүхний оюун ухаанд хандаад нэмэр алга, зүрхэнд хүрье“ хэмээн дайныг эсэргүүцсэн эмэгтэй саатуулагджээ

Дэлхий дахинд
umaahan
Унших: 1 мин
00
legacy:Умаахан зураг/0328/FO5CjvRVkAYoRf7.jpg

Энэ эмэгтэйн нэрийг Исаева гэдэг бөгөөд Петербург хотын иргэн юм. Тэрбээр дайныг эсэргүүцэж “Та бүгдийн оюун ухаанд хандаад нэмэр алга. Тиймээс та бүгдийн зүрхэнд хүрье” хэмээн энэхүү үйлдлийг хийсэн байна.

Харин түүнийг эл үйлдлээ 10 орчим минут үргэлжлүүлсний дараа цагдаагаас саатуулсан байна. Үүнээс өмнө Оросын Төв телевизийн мэдээний цагаар тус телевизийн ажилтан М.Овсянникова дайныг эсэргүүцэж, "NO WAR, энд ярьж байгаа зүйлд битгий итгээрэй худал хуурмаг шүү" гэж бичсэн хуудас барьж эфирт гарч шийтгэл авч байсан удаатай.