Ж.Эрхэмбаатар: “Хангай хотхон“ барьцаанд байгаа учир иргэд төлбөрөө 100 хувь төлсөн ч гэрчилгээ нь гарахгүй шүү

Эдийн засаг
DeegiiУнших: 1 мин
70
legacy:post/3.1/NewFolder/NewFolder/hangai_700 (1).jpeg

Хөгжлийн банкны зээлийн асуудлаар нээлттэй сонсгол хийж байна. Энэ үеэр Хөгжлийн банкны үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Ж.Эрхэмбаатар "Орон сууцны найман зээл байгаа. Барилгаа барихын тулд газрын төлбөртөө бартерт өгсөн тохиолдолд ч бий. Тиймээс иргэдийг хохироохгүйн үүднээс бид орон сууцны мэдээллийг нээлттэй зарлаж байгаа.

Жишээ нь, “Бэрэн” группийн "Хангай" хотхоны зургаан блок байшин бий. Хөгжлийн банкны барьцаанд байгаа хэрнээ хоёр блок нь зарагдчихсан байгаа. Иргэд хохирох эрсдэл үүссэн. Иргэд 100 хувь төлбөрөө төлсөн ч гэрчилгээ гарахгүй. Барьцаанд байгаа шүү. Тиймээс иргэд хохирох вий гэж сэрэмжлүүлж байна" гэлээ.

Хуваалцах:70

СЭТГЭГДЭЛ (7)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин4 жил өмнө

    Хүүе Эрхэмбаатар аа! Арай л буруу, харгис яриад байна. Тэр Бэрэн групп танай банкинд өртэй л юм байгаа биз. Байр авсан хүмүүс мөнгөө танай бхнкинд төлөөд л болох юм бишүү. Тэгээд гэрчилгээг нь гаргаад өгөх хэрэгтэй ш дээ. Аливаа юмыг заавал хүндрүүлж, чирэгдүүлж, айдаст автуулж, дарамталж байж сэтгэл нь ханадаг юмуу хаашаа юм бэ.

  • З
    Зочин4 жил өмнө

    Тэгээд иргэд хохироод үлдэх болж бна уу томчууд нь идээд мөнгөө өгсөн нь ард иргэд нь хохироод үлдэх юм байх даа

  • З
    Зочин4 жил өмнө

    Тэгээд иргэд хохироод үлдэх болж бна уу томчууд нь идээд мөнгөө өгсөн нь ард иргэд нь хохироод үлдэх юм байх даа

  • S
    sunjk4 жил өмнө

    Ter bairaa zarj baij oroo toloh baital ingeed bairiig ni zaruulahguu arga gargahaar yaj zeelee toloh bolj baina. neg talin zahialgatai medeelel ym bn daa. tanaih ch sonin site bn shuu !!!!

  • S
    sunjk4 жил өмнө

    Ter bairaa zarj baij oroo toloh baital ingeed bairiig ni zaruulahguu arga gargahaar yaj zeelee toloh bolj baina. neg talin zahialgatai medeelel ym bn daa. tanaih ch sonin site bn shuu !!!!

  • З
    Зочин4 жил өмнө

    Энэ асуудлыг зөв шийдэхгүй бол өндөг тахианы үлгэр болох вий? Байраа зарж зээлээ төлөх, байрыг нь заруулахгүй бол зээлээ юугаар төлөх? Шийдэл: Байр заосан мөнгмйг шууд Хөгжлийн банк руу шилжүүлүүлэх.

  • З
    Зочин4 жил өмнө

    Баригдаж дуусаагүй байшин зарахыг хуулиар хорих хэрэгтэй.Энэнээс залилан гарч байна.эсвэл дуусах шатанд нь зарах хэрэгтэй.Суурийг нь цутгаж байхдаа зарна гээд зар тавина арай биш.Авч байгаа нь ч гэсэн анхаарах хэрэгтэй