Хөгжлийн банк: 150 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдээд байна

Эдийн засаг
Deegii
Унших: 1 мин
00
legacy:hugjliin bank/JU5A7270.jpg

Монгол Улсын Хөгжлийн банканд 2022 оны 4 дүгээр сарын 04-ний байдлаар нийт 150,579,853,723 төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдээд байна.

Зээлийн ангиллаар авч үзвэл хэвийн зээлдэгчийн ангилал дахь зээлийн эргэн төлөлт 33,228,039,739 төгрөг, анхаарал хандуулах ангиллын зээлийн эргэн төлөлт 55,756,572,511 төгрөг, чанаргүй зээлийн ангиллын зээлийн эргэн төлөлт 34,000,948,331 төгрөг тус тус төлөгдөөд байна.

Мөн 27,594,293,143 төгрөгийн зээлийн эргэн төлөлт бүрэн төлөгдөж, гүйлгээний данс хаагдсан байна.

legacy:hugjliin bank/277769794_5324318140925843_3049793615869579446_n.png

Монгол Улсын Хөгжлийн банк