Уилл Смитийг “Оскар”-ын ёслолд ирэхийг 10 жилээр хоригложээ

Дэлхий дахинд
Turbat
Унших: 1 мин
00
legacy:post/4.1/AP22087122394211-pic_32ratio_900x600-900x600-54541.jpeg

Америкийн кино академийн Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр комедиан Крис Рок үзэгчдийг хөгжөөх зорилгоор хошигнол ярих зуураа Холливудын кино од Уилл Смитийн гэргийн халцарсан үсний талаар ярьсан. Түүний үйлдэлд эгдүүцсэн Уилл Смит тайзан дээр гарч ирэн, Крис Рокийн хацрыг хүчтэй алгадсан нь дэлхий нийтийг шуугиулсан.

Тэгвэл Америкийн кино академийн Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, Уилл Смитэд ногдуулах хариуцлагын асуудлыг авч хэлэлцжээ. Улмаар "Академиас зохион байгуулсан аливаа ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд биечлэн болон цахимаар оролцохыг хориглох шийд гаргалаа” гэж Удирдах зөвлөлөөс гаргасан байна. Ингэхдээ түүний "Оскар"-ын ёслолд ирэхийг 10 жилээр хасчээ.

Сануулахад, “Нетфликс” компани түүнтэй хамтарч ажиллахаа больсноо зарласан юм.