Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ц.Элбэгдорж: Украины Ерөнхийлөгчийг урьж, УИХ-ын чуулганд үг хэлүүлэх нь Монголын нэрийг дэлхийд гаргана
130

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский дэлхийн хэд хэдэн улсын парламентын хуралдаанд үг хэлээд байна. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж УИХ-д дараах саналыг гаргажээ. Тэрбээр "Зеленски Японы бас Өмнөд Солонгосын парламентад үг хэллээ. Азийн ардчилсан улс манай ээлж ирж байна. Украины Ерөнхийлөгчийг урьж УИХ-ын чуулганд үг хэлүүлэх санал гаргаж байна.
Ардчилсан, нэр хүндтэй бараг бүх парламентад тэр үг хэлсэн. Аль ч талаас нь бодсон Монголын эрх ашигт нийцнэ. Эрх чөлөөт, нээлттэй гэж Монголын нэр дэлхийд гарна. ParliamentMN урилгаа бичээрэй. Дэмжлэг хэрэгтэй бол бэлэн" гэжээ.



