ИЗОУИС: Эмэгтэй оюутнаа алгадсан дасгалжуулагчийг ажлаас нь чөлөөлжээ

 Хууль эрх зүй
umaahan
Унших: 1 мин
00
legacy:нарантуяа/277733246_1499807040421500_2651409212280521704_n.jpg

Их Засаг олон улсын их сургуулийн багш сагсан бөмбөгийн тэмцээний үеэр эмэгтэй оюутантай зүй бус харьцаж, алгадсан дүрс бичлэг цахим сүлжээнд цацагдсан. Тус мэдээлэлтэй холбогдуулан Их засаг их сургуулийн багш ажилтны ёс зүйн зөвлөлөөс дараах мэдэгдлийг гаргажээ. Тодруулбал, оюутантай зүй бус харьцсан тус сургуулийн биеийн тамирын дасгалжуулагч Б.Ганхуягийг ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргсан байна.