Төлбөрийн тэнцэл оны эхний 2 сарын байдлаар 230.5 сая ам.долларын алдагдалтай гарлаа

Эдийн засаг
Deegii
Унших: 1 мин
00
legacy:0317/Coronavirus-economic-recession.jpg

Төлбөрийн тэнцэл 2022 оны 2 дугаар сард 230.5 сая ам.долларын алдагдалтай гарлаа.

Төлбөрийн тэнцлийн урсгал данс 2022 оны эхний 2 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 572.2 сая ам.долларын алдагдалтай гарч, алдагдал өмнөх оны мөн үеэс 455.5 сая ам.доллароор буюу 4.9 дахин өсжээ.

Уг өсөлтөд барааны худалдааны алдагдал өмнөх оны мөн үеэс 290.1 сая ам.доллароор, үйлчилгээний худалдааны алдагдал 122.5 сая ам.доллароор өссөн нь голлон нөлөөлсөн байна.

legacy:үсх/277753114_294715786150104_7831828348845010124_n.jpg

Үндэсний статистикийн хороо