ЗГ хотоос орон нутаг руу шилжих иргэдийн орон сууцны урьдчилгаа төлбөрийн 60 хувийг төрөөс батлан даах санал гаргажээ

Эдийн засаг
Turbat
Унших: 1 мин
00
legacy:2025/09/MPAPHOTO20161490.jpg

Засгийн газраас төсвийн тодотголд ипотекийн зээлийн хүүтэй холбоотой саналууд гаргажээ. Тодруулбал,

-Хөдөө орон нутагт шилжин суурьшиж анх удаа орон сууц худалдан авах иргэдийн ипотекийн зээлийн хүүгийн 50 хувийг төсвөөс санхүүжүүлж иргэд хүсвэл орон сууцны урьдчилгаа төлбөрийн 60 хувийг төрөөс батлан даах

-Хөдөө орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор бизнес эрхлэх иргэн аж ахуй нэгжид 1 хувийн хөнгөлөлттэй зээл олгох

-2023 оноос хойш хэрэгжих дулаан цахилгааны төслүүд борлуулалт эхэлснээс хойш 3 жилд 90 хувь дараагийн гурван жилд 50 хувиар тус тус орлогын албан татвараас чөлөөлөх

-Мөн орон нутаг дахь шинээр эхлүүлсэн бизнесийн орлого эхэлснээс хойш 3 жилд 90 хувь дараагийн гурван жилд 50 хувиар тус тус орлогын албан татвараас чөлөөлөх зэрэг саналыг төсвийн тодотголын хуульд оруулжээ.