Ким Чен Ун цөмийн зэвсгийн хөтөлбөрөө эрчимжүүлэхээ амлав

Дэлхий дахинд
Deegii
Унших: 1 мин
00
legacy:post/4.11/4.23/_124289358_075567689.jpg

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун өнгөрсөн даваа гарагийн орой болсон цэргийн парад дээр үг хэлж, цөмийн зэвсгийн нөөцөө нэмэгдүүлнэ гэж амлалаа.

Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны ойд зориулсан парадад тив хоорондын баллистик пуужингууд үзүүлэв. Солонгосын албан ёсны төв мэдээллийн агентлагийн мэдээлснээр "Бид улс орныхоо цөмийн чадавхийг хамгийн хурдацтай бэхжүүлэх, хөгжүүлэх алхмуудыг үргэлжлүүлэн хийх болно" гэж тэр хэлээд, цөмийн хүчин хэзээ ч ашиглахад бэлэн байх ёстой гэж мэдэгдэв.