Ерөнхийлөгч Юн ковидын вакциныг Хойд Солонгост илгээхийн санал болгожээ

Дэлхий дахинд
Turbat
Унших: 1 мин
00
legacy:post/5.10/PYH2022051300760031500_P4.jpg

Дэлхийн улс оронд ковидын халдвар 2 жилийн хугацаанд бүртгэгдэж, энэ жилээс буурах хандлагатай болж буй. Харин Хойд Солонгост өчигдөр анхны тохиолдол бүртгэгдэж, өнөөдрийн байдлаар 6 хүн нас бараад байна. Тэгвэл өнгөрсөн мягмар гаригт тангаргаа өргөсөн Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сок Ёл COVID-19-ийн вакциныг Хойд Солонгост илгээхийг санал болгожээ.

Тодруулбал, энэ тухай Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Кан Ин Сун мэдэгдэлдээ дурджээ. Тэрбээр "Ерөнхийлөгч Юн Сок Ёл Хойд Солонгосын ард түмнийг COVID-19-ийн вакцин болон бусад эмнэлгийн хэрэгслээр хангахаар төлөвлөж байна. Бид Хойд Солонгосын талтай нарийн ширийн зүйлийн талаар ярилцах болно" гэжээ.

Эх сурвалж: Yonhapnews