Сурагчдын зуны амралт зургаадугаар сарын 6-нээс эхэлнэ

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:2025/12/gbjglm.jpg

Ерөнхий боловсролын сургуулийн 2021-2022 оны хичээлийн жилийн II, III дугаар улирал буюу хоёрдугаар хагас жилийн эхлэх, дуусах хугацааг тогтоосон билээ. Энэхүү хуваарийн дагуу ерөнхий боловсролын сургуулийн II хагас жилийн хичээл 02 дугаар сарын 14-ний-өөс 04 дүгээр сарын 01 хүртэл үргэлжилж, 04 дүгээр сарын 04-10-ны өдрүүдэд нэг долоо хоног амарсан.

Харин гуравдугаар улирлын хичээл 04 дүгээр сарын 11-ээс эхэлсэн бөгөөд дараах хуваарийн дагуу зуны амралт эхэлнэ. Үүнд:

1-3 дугаар анги 06 дугаар сарын 06-ны өдрөөс

4-5 дугаар анги 06 дугаар сарын 13-ны өдрөөс

6-12 дугаар ангийн 06 дугаар сарын 20-ны өдрөөс эхэлнэ.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Э
    Эцэг эх

    Хий хоосон хүүхдүүдийг явуулаад ямар хэрэг байна. Энэ хугацаанд юу ч сурахгүй. Зүгээр л ядраад сургуульдаа явсан, багш нар нь заасан төдий. Хичээлийн программ нөхөх тухай ярих юм. Хэрэг дээрээ тэр программ чинь маш их асуудалтай. Хүүдүүдэд маш дарамттай. Дунд ангиас нь эхлээд нарийн мэргэжлийн юм заагаад байдаг. Ерөнхий боловсрол, мэдлэг гэж хэлэх боломжгүй. Их сургуулийн 1 курсийн зүйл заагаад байдаг . Тэр мэргэжлийг сонгохгүй хүүхдэд тэр титэм судас, эсийн задралын нарийн ойлголт ямар хэрэг. Тэгээд ч сурах бичиг нь их муу ойлгох ямарч аргагагүй.