Халдлагад амиа алдсан багшийн нөхөр гашуудлын улмаас зүрхний шигдээсээр нас баржээ

Дэлхий дахинд
Turbat
Унших: 1 мин
00
legacy:post/5.20/_124903574_gettyimages-1240908848.jpg

Өнгөрсөн мягмар гаригт Техас мужийн Увалде хотод болсон олон нийтийн буудлагад амиа алдсан багш нарын нэгийнх нь нөхөр зүрхний шигдээсээр нас барсан тухай BBC агентлаг мэдээлжээ.

Тодруулбал, Жо Гарсиа нь Робб бага сургуульд 23 жил багшилсан Ирма Гарсиагийн нөхөр байжээ. Гарсиа нь өсвөр насны зэвсэгт этгээдийн гарт амиа алдсан хоёр багшийн нэг. Халдлагын улмаас нийт 21 хүн амиа алдсаны хоёр нь багш үлдсэн 19 нь сурагчид байсан аж.

24 жил ханилсан хосууд дөрвөн хүүхэдтэй. Гарсиагийн хүү Жон Мартинез твиттер хуудасдаа "Жо Гарсиаг эхнэрийнхээ аллагын дараа "гашуудлын улмаас нас барсан" гэж мэдэгджээ.

legacy:post/5.20/Capture-1.JPG