Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Шивээхүрэн боомтын ачаа тээврийн терминал есдүгээр сард ашиглалтад орно
00

Шивээхүрэн боомтын нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх ачаа тээврийн терминал байгуулах ажил үргэлжилж буй. Тэгвэл тус ачаа тээврийн терминал энэ оны 9-р сард ашиглалтад орох талаар албаныхан мэдээллээ.
Ташрамд дурьдахад, Монгол Улс болон БНХАУ-ын тал Шивээхүрэн-Сэхээ боомтын улсын хилийн дундын бүсэд чингэлэг солилцох талбай байгуулж, уул уурхайн бүтээгдэхүүн, нүүрсийг чингэлэг тээврийн горимоор улс хооронд тээвэрлэхээр дипломат шугамаар тохиролцсоны үндсэн дээр тус боомтын үйл ажиллагааг 25-ны өдрөөс эхлүүлсэн билээ.



