“Их-20”-ийн уулзалтаар АНУ-ын тал С.Лавровтой уулзахгүй хэмээн мэдэгджээ

Дэлхий дахинд
Deegii
Унших: 1 мин
00
legacy:gadaad hariltsaa/лавров.jpg

ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров мягмар гарагт манай улсад айлчилсан. Тэрбээр үргэлжлүүлэн Вьетнам улс болон, Индонез улсын Бали аралд болох "Их-20"-ийн бүлгийн гадаад хэргийн сайд нарын чуулганд оролцох аж.

Тэгвэл АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен өнөөдөр, маргааш Индонез улсын Бали аралд болох "ИХ-20"-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалтын үеэр ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтой уулзахгүй гэдгийг мэдэгджээ. Тэрбээр Украинд ОХУ-ын эзлэн түрэмгийлэх дайн өрнөж буй энэ үед хоёр улсын дипломатчид уулзах нь тохиромжгүй хэмээн үзсэн байна.