Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Дааганы уралдааны үеэр найман настай нэг хүү амиа алдаж, хоёр хүүхэд хүнд гэмтжээ
00

Өчигдөр буюу энэ сарын 8-ний өдөр Дорнод аймгийн Баянтүмэн сумын наадам болжээ. Энэ үеэр дааганы уралдаанд унаачаар оролцсон найман настай хүү мориноосоо унаж нас барсан харамсалтай хэрэг гарсан байна.
Түүнчлэн уралдааны үеэр хоёр даага мөргөлдсөнөөс болж хоёр хүүхэд гэмтсэн аж. Энэ хэргийг тус аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа юм байна.



