Украины дайныг эсэргүүцсэн Оросын сэтгүүлч баривчлагджээ

Дэлхий дахинд
Bolortuya
Унших: 1 мин
00
legacy:ukraine/MAINA.jpeg

Өнгөрсөн гуравдугаар сард Оросын төв телевизийн мэдээний цагаар үзэгчдэд дайныг эсэргүүцсэн бичигтэй самбар харуулж байсан сэтгүүлч "Марина Овсянникова" өчигдөр цагдаа нарт баривчлагдсан байна.

Баасан гарагт тэр Кремлийн ойролцоо мөн Украины дайнд олон зуун хүүхэд амиа алдаж байгааг анхааруулж, ерөнхийлөгч Владимир Путинийг “алуурчин” гэж шүүмжилсэн агуулгатай самбар барьж зогссон юм.

“Маринаг баривчиллаа. Түүнийг хаашаа авч явсан нь мэдэгдэхгүй байна” гэж сэтгүүлчийн ойрын хүн сошиал хуудсанд нь бичжээ.

legacy:ukraine/ukra.jpg

Ингэхдээ тэр цагдаагийн хоёр ажилтан Маринаг хотын захад дугуйтай явж байхад нь зогсоогоод машинд суулган авч явсныг харуулсан гэрэл зургуудыг нийтэлжээ. Сэтгүүлч эмэгтэйн өмгөөлөгч Дмитрий Захватов бас түүний хаашаа авч явсан талаар мэдээлэлгүй байгаагаа РИА Новости агентлагийн сэтгүүлчид хэллээ.

44 настай "Марина Овсянникова" дайны талаар худал мэдээлэл тарааж, зэвсэгт хүчний нэр хүндэд халдсан хэргээр шийтгүүлбэл шоронд урт хугацаагаар хоригдох ял сонсох магадлалтай байгаа юм.

Эх сурвалж:AFP