SOCIAL POP: О.Баасанхүү Ерөнхийлөгчийг сэрэмжтэй байхыг “ЗӨВЛӨВ“

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:2025/08/273491983_385786226800955_7679675679762785764_n.jpg

Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр Сангийн сайд Б.Жавхлан 2012-2016 хүртэл онуудад АН засаг барьж байх үед тавьсан өрийг МАН засаглаж байхдаа төлөхөөс өөр аргагүй байдалд хүрсэн хэмээн мэдэгдсэн. Эл мэдэгдэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү цахим хуудсаараа өөрийн байр суурийг илэрхийлсэн юм.

Энэ үеэр тэрбээр "Монгол Улсын Ерөнхийлөгчийг вакумжуулалтад оруулчихсан байна. Зүгээр л магтан дуулдаг, сайшаадаг, дээрээс нь унагаах гэж явдаг болчихож. Нэг зүйлээс харагдсан. Наадмаар өмссөн цэнхэр дээлийг нь гоё байна л гэнэ. Магтаж байгаа нөхдүүд нь Их тэнгэрийн аманд очиж, Ерөнхийлөгчийн нүдэнд өртөх ч гэсэн унахад нь тэд илүү өшиглөнө. Ерөнхийлөгч өө, та сэрэмжтэй, болгоомжтой бай. Таны баг маш муу байгаа. Би Содбаатарт хэлж байсан. Суудаг, судалдаг, уншдаг хүмүүсээр ажлын багаа бүрдүүлээч гэсэн" гэв.