Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
“Гашуунсухайтын төмөр замыг гацаасан хүн бол Ерөнхийлөгч асан Х.Баттулга“
00

Өнгөрсөн долдугаар сарын 27-ны Засгийн газрын хуралдаанаар Зүүнбаян-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам 2008-2019 он хүртэл баригдаагүй шалтгаан, алдагдсан боломжийг тооцож, шалгалтын баг оруулах. Уг шалтгалтын ажлыг зохион байгуулахыг Сангийн яам, АТГ, ЦЕГ, холбогдох яам, агентлагуудад үүрэг болгосон. Уг ажлын хэсгийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар ахлахаар болоод буй. Тэгвэл тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Гашуунсухайтын төмөр замыг гацаасан хүн бол Ерөнхийлөгч асан Х.Баттулга. Алдагдсан боломж нь 80-90 их наяд төгрөг. "Монгол ялна" гэж бодож явсан хүмүүс бүгд ялагдсан" хэмээжээ.

.webp)
.webp)
