Т.Доржханд: УИХ-ын дийлэнх Х.Баттулгыг эсвэл У.Хүрэлсүхийг мөнхийн Ерөнхийлөгч болгохоор шийдвэл хэн хязгаарлах вэ

Үндсэн Хуулийн Цэц зургаан цаг хуралдаж, Үндсэн хуулийн 39.1 дүгээр зүйл заалтыг авч хаясан. Уг зүйл заалт нь "Засгийн газрын дөрвөн гишүүн УИХ-ын гишүүн байна" гэсэн заалт бөгөөд энэ асуудалд улс төрийн эрхмүүд өөрсдийн байр сууриа илэрхийлээд буй.
Тэгвэл ҮХЦ-ийн гаргасан дээрх шийдвэрийг УИХ-ын гишүүн Т.Доржханд зөв шийдвэр хэмээн үзэж байгаа ба өөрийн цахим хуудаснаа дараах зүйлийг бичжээ. Тэрбээр,
"ҮХЦ байнга шүүмжлүүлдэг ч сая Парламентын ардчиллыг бэхжүүлэх зөв шийдвэр гаргасан. Хэрэв УИХ-ын дийлэнх нь Х.Баттулгынх эсхүл одоогийн МАН У.Хүрэлсүх даргыгаа мөнхийн Ерөнхийлөгч болгох шийдвэрийг гаргавал хэн хязгаарлах вэ? Үндсэн Хуулийн инстүүцүүдээр дамжуулж ардчиллыг хамгаалдаг гэнэ" хэмээн жиргэжээ.
ҮХЦ байнга шүүмжлүүлдэг ч сая Парламентын ардчиллыг бэхжүүлэх зөв шийдвэр гаргасан.
Хэрэв УИХ-н дийлэнх Х.Баттулгынх, эсхүл одоогийн МАН У.Хүрэлсүх даргыгаа мөнхийн Еөк болгох шийдвэрийг гаргавал хэн түүнийг хязаарлах вэ⁉️
ҮХ-н инстүүцүүдээр дамжуулж ардчиллыг хамгаалдаг гэнэ‼️ pic.twitter.com/FXkawaUrQg
— Тогмидын ДОРЖХАНД (@dorjkhand_t) August 23, 2022



