ТББХ: ҮХЦ-ийн хоёрдугаар тогтоолтой холбоотой асуудлыг хэлэлцэнэ

Улс төр
Turbat
Унших: 1 мин
00
legacy:Turiin baiguulaltiin baingiin horoo/32d46179-6871-45bd-a1e9-cd66cb94788f.jpg

Өнөөдөр дараах байнгын хороод хуралдаж байна. Тодруулбал,

09.00 цагаас Түр хорооны хуралдаан /Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн/:

Хэлэлцэх асуудал:

· Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээлэл

· Бусад

10.00 цагаас Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 02 дугаар тогтоолтой холбоотой асуудал

11.00 цагаас Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан:

Хэлэлцэх асуудал:

· Өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбоотой асуудал хэлэлцэх юм.